Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/


 ШҮҮГЧ АКРАНЫ ДАУРЕНБЕК

 1977 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн,

2001 онд "Улаанбаатар эрдэм" Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

2004-2007 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2008-2013.12.18 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,

2015.06.30 оноос Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна. 

 

ШҮҮГЧ ДАШДОРЖИЙН АЗЖАРГАЛ

 

  

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 


ШҮҮГЧ ПҮРЭНЦЭРЭНГИЙН ДОРЖБАЛ 

 

 

 


2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 


 


Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031