"эртэч залуус”-ын гурав дахь удаагийн уулзалт-ярилцлага 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 07:30 цагт эхэлж, залуус уншсан номынхоо тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал Айн Рэндийн "Эх сурвалж” номын, шүүгчийн туслах П.Бахытбек нь Дэвид Бергландын "Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл” номын агуулга, үзэл санаа, онцлох эшлэлүүдийг танилцуулан, залууст ном унших арга барилаасаа хуваалцаж, ном уншихын ач тус, либерализм, либертари, консерватив үзлийн агуулгын талаар харилцан ярилцлаа.
Энэ удаагийн "Эртэч залуус” уулзалтад оролцсон шүүгч Д.Мөнхөө уулзалтын талаархи сэтгэгдлээ хуваалцаж, сар бүр үр дүнтэй, сонирхолтой ярилцлага зохион байгуулж буй тус шүүхийн дэргэдэх Залуучуудын зөвлөл болон уг уулзалт-ярилцлагыг санаачилсан С.Өмирбек шүүгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Залуучуудад мэдээлэл өгч, өөрсдийн уншиж судалсан ном, нийтлэл, өгүүллийн талаар санал бодлоо хуваалцаж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн шүүгч Д.Азжаргал, шүүгчийн туслах П.Бахытбек нарт талархал илэрхийлье.
ШҮҮХҮҮДИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ