Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-09-2017, 06:54   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ахмад хуульч Р.Асхабыл туршлагаа хуваалцав

Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч, ахмад хуульч Р.Асхабыл өнөөдөр (2017.09.29) "Эртэч залуучууд” уулзалтад уригдан оролцлоо.

Ахмад хуульч Р.Асхабыл туршлагаа хуваалцав

Тэрбээр уг уулзалтад оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай "Ёс зүй” сэдвээр ярилцлага хийж, зөвлөгөө өглөө. Мөн ахмад хуульч Р.Асхабыл 41 жил шүүхэд ажилласан арвин туршлагаа залуустай хуваалцаж, шүүхийн түүхэн хөгжил, хэрэг маргаан шийдвэрлэсэн түүх, шүүхийн ажилтны хариуцлагаас дурсамж дэлгэн хуваалцсан юм.

 

"Эртэч залуучууд” уулзалтыг Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх "Ёс зүйн дэд хороо” зохион байгуулдаг билээ.

Ахмад хуульч Р.Асхабыл туршлагаа хуваалцав

 

 

Шүүхүүдийн дэргэдэх залуучуудын зөвлөл

Нийтэлсэн admin   Үзсэн: 28   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031