Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-10-2017, 10:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА

 

 

 

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик, шүүхийн нягтлан бодогч Х.Алдан нарыг шүүхийн байгууллагын хөгжил, шинэчлэлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг өнөөдөр шүүхийн хамт олны дунд гардууллаа.

 

Ерөнхий шүүгч С.Өмирбек цол, тэмдгээр энгэрээ мялаасан шүүгчид, шүүхийн нягтлан бодогчид "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулсанд хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж хэлсэн үгэндээ "Шүүхийн нягтлан бодогч Х.Алдан нь 25 дахь жилдээ, шүүгч Б.Мангилик 18 дахь жилдээ, шүүгч Д.Көбеш 17 дахь жилдээ шүүхийн байгууллагад он удаан жил, тасралтгүй ажиллаж, шударга ёсны төлөөх үйл хэрэгт өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа шүүхийн тэргүүний албан хаагчид юм. Ийм албан хаагчид өнөөдөр шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгийг зэрэг хүртэж байгаа нь шүүхийн салбарын шагналын шалгуур өндөртэйг харуулж байна. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Шүүгч, шүүхийн нягтлан бодогчийн шагналыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, ахмад хуульд Р.Асхабыл нар гардуулан өгч, хамт олны төлөөлөл баяр хүргэж, үг хэллээ.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 1121   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031