Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2018, 17:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОНГОЛЫН СКАУТЫН ХОЛБООНЫ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ КЛУБИЙН ГИШҮҮН- СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр Монголын Скаутын холбооны тус аймаг дахь клубийн гишүүн сурагч, сургагч багш нар шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
 

 Скаутуудыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек хүлээн авч уулзан, шүүх эрх мэдлийн байгууллагын эрхэм зорилго, шүүхийн бүтэц, шүүгчийн ажил, шүүн таслах ажиллагааны онцлог, хүний эрх, эх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрхийн талаар скаут сурагч, сургагч багш нартай ярилцаж, тус шүүхийн Тамгын газраас "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан "Үндсэн хууль: Үндсэн эрх” сэдвээр скаутуудын дунд "АХА” тэмцээн зохион байгуулахыг, тус давж заалдах шатны шүүхийн санаачилгаар 2018 оны эхний улиралд багтааж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБСургуулиудын төлөөлөл болсон скаут сурагчдын дунд "Шүүхийн мэтгэлцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах талаар танилцуулжээ.

Уулзалтын үеэр скаутуудад шүүхийн мэтгэлцээний талаар товч ойлголт өгч, сурагч, түүнчлэн ЕБСургуулиудын нийгмийн ухааны багш нарт шүүхийн мэтгэлцээний талаар үе шаттай сургалтыг шүүгч, шүүхийн байгууллагын албан хаагчид зохион байгуулахаар тогтсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан тус аймаг дахь скаутын клубын гишүүдийн дунд зохион байгуулагдах "Үндсэн хууль: Үндсэн эрх” сэдэвт АХА тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, тус шүүхийн хурлын танхимд болно.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 
 
 
 
 

Нийтэлсэн admin   Үзсэн: 42   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728