Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2018, 07:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Үндсэн хууль: Үндсэн эрх” сэдэвт “АХА” тэмцээн зохион байгуулагдлаа

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.-т зааснаар жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Үүнээс 26 жилийн өмнө 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэнэрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ өдрийг тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан, хүний эрх, эрх чөлөө, хүний эрхэм чанарыг дээдлэн, хүндэтгэдэг Улсын иргэн бүр бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал нэгэнт тогтжээ.

Өнөөдөр (2018-01-13) Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан тус аймаг дахь Шүүхийн тамгын газраас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон, Монголын Скаутуудын холбооны тус аймаг дахь салбарын сурагчдын дунд "Үндсэн хууль: Үндсэн эрх” сэдэвт "АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Тус шүүх жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сурагчдын дунд "Үндсэн хууль: Үндсэн эрх” сэдвээр, хүний эрхийн чиглэлээр эрх зүйн боловсрол олгох тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд 2013-2017 онд сурагчдын дунд дээрх сэдвээр тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид 45 минутын хичээл зааж байсан бол энэ жил сурагчдын өвлийн амралт болж байгаатай холбогдуулан ийнхүү "АХА” тэмцээнийг зохион байгуулсан байна.


Уг тэмцээнд Өлгий сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар бүрэн дунд сургууль, түүнчлэн Өлгий сумын "Зайд” , "Бастама”, "Дарын” сургуулийн төлөөлөл нийт 21 сурагч оролцсоноос ТЭРГҮҮН байранд Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 12 "а” ангийн сурагч Х.Бүркитбай, Дэд байранд мөн сургуулийн 12 "в” ангийн сурагч С.Маржангүл нар тус тус шалгарсанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс баяр хүргэж, сурлагад нь өндөр ажилт хүсэн ерөөе.

 

 

 Шүүхийн Тамгын газраас тэмцээнд тэргүүлсэн сурагчдыг "Өргөмжлөл”, ном, үнэ бүхий зүйлээр шагнасныг Тамгын газрын дарга Б.Ерханат, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан нар гардуулж, 2018 оны 3 дугаар сард сурагчдын дунд зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах "Шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-д идэвхтэй оролцохыг хүслээ.

Та бүхэнд Үндсэн эрх, эрх чөлөө Үндсэн хуульд баталгаажсан өдрийн мэнд хүргэе!

 
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 41   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728