Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-02-2018, 01:17   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ “ИТГЭМЖЛЭЛ” ГАРДУУЛЛАА

Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн аудитаар "зөрчилгүй” санал дүгнэлт авсан, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт сайн зэргийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан "Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангасан тул Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхий аудитоор Д.Хүрэлбаатарын олгосон "ИТГЭМЖЛЭЛ”-ийг Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга А.Хуанган 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч, баяр хүргэлээ.

Уг итгэмжлэлийг Баян-Өлгий аймагт хэд хэдэн төрийн байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнг үндэслэн олгосны нэг нь шүүхийн Тамгын газар юм. Тус шүүхийн ерөнхий нягтлан бодогч Х.Алдан нь 1993 оноос хойш нягтлан бодогчоор 26 дахь жилдээ ажиллаж байна.
 
 
 БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 490   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728