Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-02-2018, 03:38   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИЙН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮГИЙН БАГЦ ХУУЛЬ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч Ж.Жанболат, тус газрын Замын цагдаагийн тасгийн дарга А.Ержан нар 2017 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжсэн Эрүүгийн багц хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, гэмт хэргийн түвшин, шийдвэрлэсэн байдлын талаар Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн албан хаагчдад сургалт явуулав. Сургалтад Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 300-аад ажилтан хамрагдаж, Эрүүгийн шинэ хуульд нэмэгдсэн гэмт хэргийн төрөл болон Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн зарим зохицуулалтын талаар саналаа солилцсоноор сургалт үр дүнтэй болсон байна.
 
 
 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 
 
 

Нийтэлсэн admin   Үзсэн: 155   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728