Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-02-2018, 03:53   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"TOLBO LAKE 2018" МӨСНИЙ БАЯР

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олны "Спорт, нийгмийн асуудал хариуцсан баг”-аас "Tolbo lake 2018” мөсний баярыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Толбо нуур дээр зохион байгууллаа.
 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяраар шүүгч, ажилтнууд тэшүүр, хоккей, олс таталт, мөсний сумо, гүйлтийн зэрэг 5 төрлөөр өрсөлдөж, багийн дүнгээр Ерөнхий шүүгч С.Өмирбекээр ахлуулсан "С” баг I байр, Ерөнхий шүүгч Х.Мейрамбекээр ахлуулсан "А” баг II-р байр, Ерөнхий шүүгч А.Дауренбекээр ахлуулсан "В” баг III байрт тус тус шалгарсан байна.
 
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 205   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728