Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2018, 09:01   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эртэч залуус” ярилцлагын ээлжит дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат уригдан оролцлоо

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Залуучуудын зөвлөлөөс сар бүр тодорхой сэдвээр "Эртэч залуус” ярилцлагыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Уг арга хэмжээний хүрээнд Залуучуудын зөвлөлөөс тус шүүхийн Практик судлал, дотоодын сургалт хариуцсан багтай хамтран энэ удаагийн ярилцлагыг "Рациональ сэтгэлгээ ба зөв бодож сурах нь” сэдвээр зохион байгууллаа. Ярилцлагад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат уригдан оролцож, хувь хүнээс бодитой, зөв, ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар дээрх сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна.

Уг ярилцлагад тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд идэвхтэй оролцсон бөгөөд Залуучуудын зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, сонирхолтой сэдвээр ярилцсан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатад шүүхийн хамт олны зүгээс талархал илэрхийлэв.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн admin   Үзсэн: 653   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Дөрөвдүгээр сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30