Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-03-2018, 09:30   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, референт Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2018.03.20/ Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллаа. 
   
Гишүүн Д.Эрдэнэчулуун нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны гол зорилтыг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, асуусан асуултад хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож ярилцсан юм.
   
Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа,  шүүхийн Тамгын газрын 2017 оны тайланг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан танилцуулсны дараа Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбогдуулан зарим зүйлсийг тодруулж, тус шүүхийн Залуучуудын зөвлөлөөс сар бүр тогтмол зохион байгуулдаг "Эртэч залуучууд” уулзалт-ярилцлагыг залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулсан онцлог ажил болохыг сайшаан тэмдэглэлээ. 
 
  
Мөн шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар шүүгчидтэй харилцан санал солилцов.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 581   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Дөрөвдүгээр сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30