Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2018, 04:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРТЭЧ ЗАЛУУЧУУД” УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГЫН ЭНЭ УДААГИЙН ЗОЧНООР PH.D. Ж.ХИНАЛГАН УРИГДАН ОРОЛЦОЖ “МОНГОЛ ХЭЛНИЙ ХОЛБОХ ҮГС” СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА

2018 оны 3 дахь удаагийн "Эртэч залуучууд” уулзалт-ярилцлагын зочноор Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн эрдэм шинжилгээний зөвлөлийн ахлагч, хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Хиналган уригдан оролцож, "Монгол хэлний холбох үгс” сэдвээр шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч харилцан ярилцлаа. 
Уулзалт-ярилцлагыг тус шүүхийн орчуулагч А.Еркегүл нээж, хуулийн бичвэрт холбоос үгийг оновчтой хэрэглэхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсний дараа хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Хиналган албан хэрэг хөтлөхөд монгол хэлний найруулга зүйн үүднээс холбох үгсийг зөв хэрэглэх асуудлаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.  
Залуучуудын зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг уг уулзалт-ярилцлагад хүрэлцэн ирж, үнэтэй мэдээлэл хүргэж харилцан ярилцсан доктор Ж.Хиналганд хамт олны зүгээс талархал илэрхийлж, эрдмийн ажил нь амжилт хүсье. 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 501   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Дөрөвдүгээр сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30