Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

1993 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоонд анхан шатны буюу сум дундын шүүх байгуулагдаж шүүгчээр С.Өнөр, Х.Зулхаш, Н.Дүгрээ, Н.Тапал, С.Цэрэндорж, Х.Жардемхан нар томилогдон ажиллаж байсан бөгөөд үүний дараа 2002 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мангилик, шүүгчээр Т.Байгонак, Д.Көбеш, Х.Мейрамбек, А.Дауренбек, К.Бүлдирген нар томилогдон ажиллаж байсан.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар 2013 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн Сум дундын  2 дугаар шүүх нэртэйгээр Баян-Өлгий аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг харьялан Өлгий сумын 5 дугаар багт байрлан үйл ажиллагааг хэрэгжүүлж,
 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуулиар Баян-Өлгий  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон үйл ажиллагааг явуулж байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Мейрамбек, шүүгчдээр К.Бүлдирген, Б.Мангилик,  А.Жархынгүл нар Ерөнхийлөгчийн зарилгаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд шүүгчийн туслахаар Х.Талгат, М.Маншук, Ө.Бахытбек, А.Айсагүл нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ерлан, Т.Айбек нар Тамгын газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 2 дугаар сараас эхлэн Эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлсэн бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар Р.Асхабыл, эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар Т.Хуаныш нар томилогдон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлж байна. 

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031