Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн Тамгын газрын танилцуулга

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 8 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Сум дундын 2 дугаар шүүхийн Тамгын газарт Тамгын газрын дарга болон шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, шүүгчийн туслах 7, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 4, архив бичиг хэргийн эрхлэгч 1, нягтлан бодогч 1, нярав 1, орчуулагч 1, эвлэрүүлэн зуучлагч 1, эвлэрүүлэн зуучлагчийн туслах 1, бичиг хүргэгч 1, жолооч 2, үйлчлэгч 2, нийт 26 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Тамгын газрын даргаар Б.Ерханат, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр Б.Раушан, шүүгчийн туслахаар Х.Талгат, А.Жархынгүл, С.Еркин, М.Маншук, Н.Болатбек, Ө.Бахытбек, Х.Тасхын, мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр А.Айсагүл, мэдээлэл технологийн мэргэжилтнээр Т.Рашат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ерлан, Т.Айбек, П.Бахытбек, М.Айдынгүл, архив бичиг хэргийн эрхлэгчээр А.Ахмерей, нягтлан бодогчоор Х.Алдан, нярваар Х.Марат, орчуулагчаар Б.Сырымбет , эвлэрүүлэн зуучлагчаар Р.Асхабыл, эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар Т.Хуаныш, жолоочоор К.Максим, Т.Ганбаатар, үйлчлэгчээр П.Цэцгээ, Б.Жавзан нар тус тус ажиллаж байна.

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031