Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЗУКАРЫН ГҮЛБАРША

1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985-1991 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, туршлагатай хуульч.

Орос хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ" зэрэг дэвтэй.

Хууль зүйн ухааны Магистр цолтой.

Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн чиглэлээр бэлтгэгдсэн шүүгч-багш.

1991-1992 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн орчуулагч,

1993-1996 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,

1996-2003 онд Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,

2003-2004 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2004-2013.12.18 онд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013.12.18-2014.05.09 Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч,

2014.05.09-2015.06.30 онд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  Ерөнхий шүүгч,

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна. 

 

 

 

ШҮҮГЧ СЕЙТМУРАТЫН ЕРКЕШ

 

1979 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.

1996-2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч.

Орос, англи хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

2000 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн Архив, бичиг хэргийн эрхлэгч,

2000-2002 онд Аймгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2002-2004 онд тус аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах,

2004-2013.12.18 онд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30 онд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ МАХАЙН РИЗА 

 

 


 

 

1978 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн,

2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн,

Их Засах Их Сургуулийн магистрант, орос, англи хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй,

2001-2004 онд Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,

2004-2011 онд Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2011-2012 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга,

2012.10.16-2013.12.18 онд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30 онд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна.


Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031