Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн танилцуулга

Шүүх эрх мэдлийг болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын харилцан тэнцвэртэй байлгах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор шүүхийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий Захиргааны хэргийн шүүх 2004 оны 6 дугаар сарын 1-нээс захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг эрхлэн хэрэгжүүлж явуулах тогтолцоо бий болж,  Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх анх 3 шүүгч, 1 шүүгчийн туслах, 1 шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоогоор тус тус батлагдсан. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр С.Сайран, З.Гүлбарша, С.Еркеш нар Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдон, шүүгчийн туслахаар Д.Көбеш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Галина нар Тамгын хэлтсийн даргын тушаалаар ажиллаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 
Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх шүүн таслах чанарын үзүүлэлтээр 2007 онд "Хамгийн сайн менежменттэй шүүх”-ээр шалгарч байсан. 
Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар 2013 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нэртэйгээр Баян-Өлгий аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг харьяалан Өлгий сумын 5 дугаар багт байрлан үйл 
ажиллагааг хэрэгжүүлж, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуулиар Баян-Өлгий  аймаг дахь Захиргааны  хэргийн анхан шатны шүүх болон үйл ажиллагааг явуулж байна. 

Одоо  Баян-Өлгий  аймаг дахь Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн Ерөний шүүгчээр З.Гүлбарша, шүүгчээр С.Еркеш, М.Риза нар ажиллаж байгаа бөгөөд шүүгчийн туслахаар Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Айдынгүл нар ажиллаж байна. 

 



Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031